Х.ӨЛЗИЙБАЯР: ЧЕХ УЛС МОСКВА ДАХЬ ДИПЛОМАТУУДЫНХАА ХАМГААЛАЛТЫГ ЧАНГАТГАЛАА

Прага хотод байсан Зөвлөлт Холбоот Улсын маршал Иван Коневын хөшөөг буулгасны дараа оросууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах болсноос үүдэн Чех улс Москвад ажиллаж байгаа дипломат болон бусад ажилтнаа хамгаалахын тулд аюулгүй байдлын ажилтнуудаа Орос руу илгээлээ гэж . Ийм болохоор Москвад суугаа Чехийн Элчин сайдын яам руу аюулгүй байдлын албаны ажилтнуудыг илгээлээ” гэж Петржичек хэлээд бид оросын талаас хариу хүлээж байна. “Москвад болсон явдал, Санкт-Петербургт манай ерөнхий консулын газрын дэргэд болсон үйл явдлын талаар Оросын талаас бид ямар ч хариу, тайлбар аваагүй байна” гэжээ.

Оросын “Өөр Орос” хөдөлгөөний идэвхтнүүд өнгөрөгч дөрөвдүгээр сард Москва дахь Чехийн Элчин сайдын яам, Санкт-Петербург дэх Ерөнхий консулын газрын гадаа утаат шашек шатааж жагсаал хийсэн. Чехийн Гадаад хэргийн яам үүнд түгшиж байгаагаа илэрхийлж Оросын талд хандсан ч ямар нэг хариу аваагүй байна.
Чехийн нийслэлийн Прага-6 дүүргийн засаг дарга Ондржей Коларж санаачилга гарган тэнд байсан Зөвлөлтийн маршал Иван Коневын хөшөөг буулгасан. Оросын талаас энэ үйл явдлыг таашаахгүй байгаагаа удаа дараа илэрхийлэхэд Ондржей ОХУ-ыг Чехийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн буруутгасан. Үүний дараа Оросын нууц албаны хүн аюултай хор бүхий чемодантайгаар Прагад ирж түүнийг хордуулах гэж байна гэсэн яриа гарснаар Ондржейг хамгаалалтад авсан аж.
. Харин Чехийн Гадаад хэргийн яам болохоор манай иргэдийг өөр улс орон мөрдөн шалгах ёсгүй гэж мэдэгдсэн.

Ардчилал Таймс

сонин