Хүүхдийн EQ Self-Science хөтөлбөр эхэллээ

   Covid-19 цар тахалтай холбогдуулан хүүхдүүд хорио цээрийн дэглэмд удаан хугацаагаар байж, нийгмийн амьдралд хэвийн оролцох боломж хязгаарлагдаж байгаа нь тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд аюул учруулж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.

   Жишээлбэл, үзүүлэлт гарчээ. Монгол Улсын хувьд COVID-19 хүүхдийн сэтгэл зүйд дам байдлаар хэрхэн нөлөөлж байгааг судалсан судалгаа одоогийн байдлаар байхгүй байна. Гэсэн ч бусад улс орнуудтай харьцуулахад илүү урт хугацаагаар хорио цээрийн дэглэм тавьсан бөгөөд, боловсролын байгууллагууд 2 жилийн хугацаанд үүд хаалгаа бариад байгаа юм.

   Үүний үр нөлөөгөөр хүүхдүүдийн хувьд нийгмийн харилцаанд оролцох боломж тасалдаж, хөгжих боломж хязгаарлагдаад байна.

      Q Education групп оюун санааны хувьд амар амгалан, сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй, уян хатан суралцах чадвартай XXI зууны иргэнийг бэлтгэх алсын харааныхаа хүрээнд  Англи хэл, EQ, STEAM зэрэг олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрүүдтэй хослуулсан сургалтыг нэвтрүүлэн 6 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

      Тиймээс цаг үеийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж,  EQ буюу Сэтгэл хөдлөлийн оюун ухааны хөтөлбөрөө онлайн сургалтанд шилжүүлжээ. EQ Self-Science хөтөлбөрт 7-12 насны хүүхдүүд хамрагдах боломжтой.

 

Хөтөлбөрт хамрагдаж байсан хүүхдүүдийн зарим бүтээлээс...

         

  Хөтөлбөр нь олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг монгол хүүхдийн онцлогт тохируулан боловсруулсан гэдгээрээ давуу талтай. Мөн тус сургалтыг мэргэжлийн сэтгэл зүйч багш нар удирдан явуулах юм. 

Уг сургалтаар хүүхэд EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцах юм. Тодруулбал,

• Self-awareness - Өөрийгөө таньж мэдэх

• Self control - Өөрийгөө удирдах чадвар

• Motivation - Өөрийгөө идэвхжүүлэх чадвар

• Empathy - Бусдыг ойлгох чадвар

• Handle relationship - Бусадтай харилцах чадваруудад суралцана.

   Сургалтын үр дүн зөвхөн сурлагын амжилтаар хязгаарлагдахгүй, хүүхдэд бүхий л цаг мөчид болох ирээдүйн хөгжлийнх нь хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна. Сургалтад бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8972-5533, 9000-0123 дугаараас авах боломжтой.

М.Саранцэцэг

Сэтгүүлч