Spotlight Lab: Florence Nail Studio-гоор зочилсон нь

 

Үүсгэн байгуулагч: Ч.Өлзийбүрэн

Үүсгэн байгуулагдсан огноо: 2016-07-01

Хаяг: Хүннүгийн гудамж, Олимп хотхон 430-р байр

Сошиал хаяг: Florence Nail Art

 

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгох зүйлсийн нэг бол яах аргагүй гоёмсог гар хуруу, чамин хумсны будалт. Иймдээ ч мэргэжлийн салонд очиж уран бүтээлчдээр үйлчлүүлэх соёл охид бүсгүйчүүдийн дунд өргөн дэлгэрээд байна. Энэ салбар нэг талаасаа урлаг хэдий ч нөгөө талаас эрүүл ахуйтай холбогддог онцлогтой. Тиймээс бид энэ удаагийн дугаартаа урлаг гоо зүйн болон эрүүл ахуйн шаардлагыг хангасан Florence Nail Art салоныг онцолж байна.

 

FLORENCE NAIL STUDIO-ГООР ЗОЧИЛЦГООЁ 

 

 

Олимп хотхонд байрлах энэхүү тохилог салоныг зорин үйлчлүүлэх хүмүүс олон ажээ. Дөнгөж ормогц  цэцгийн үнэртэй лаа анхилж тансаг мэдрэмж төрүүлнэ. Үүдэнд хүн бүр гутлаа тайлж гэрийн шаахай углах ажээ. Цааш ормогц цав цагаан цэлгэр уужим танхим таатай сэтгэгдэл төрүүлнэ. Дотоод заслын хувьд ихэвчлэн цэлгэр харагдуулахын тулд цайвар өнгийг түлхүү ашиглаж, сайн гэрэлтүүлэг өгсөн нь доторх байдлыг тодруулсан байна. 

 

 

 

Хүрэлцэн ирсэн бүсгүйчүүд зааланд болон VIP өрөөнүүдээс сонголтоо хийж үйлчлүүлэх боломжтой. VIP өрөө нь хаалганаасаа авахуулаад цагаан болон бүдэг ягаан өнгөөр будсан нь улам л эрхэмсэг, онцгой харагдуулна. Энэхүү өрөөний тохижилт сүүлийн үеийн модерн загвартай учраас тав тухтай төдийгүй өвөрмөц мэдрэмж төрүүлнэ.

 

ЯАГААД ОЧИЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ? 

 

 

Тэд эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн зарчмыг маш сайн  баримталдаг. Ариутгал дутуу хийгдсэн багажаас үүдэн олон төрлийн халдварт өвчин тархах эрсдэл бий болдог. Харин Florence Nail Art салонд багажаа эмнэлэгийн стандартын дагуу сайтар цэвэрлэж, ариутган ашигладаг юм байна.

1. Эхлээд багажаа спиртээр арчина

2. Ариутгалын бодисонд 15-30 минутын турш байлгана.

3. Дараа нь усаар зайлж цэвэрлэнэ.

4. Эцэст нь Кварцын гэрэл буюу тусгай төхөөрөмжид хийж 2 цаг шарж бүрэн ариутгадаг байна. Энэ үйл явц надад яг л шүдний эмнэлгийн багаж ариутгах үйл явцтай ижил, сонирхолтой санагдсан юм. Мөн та хэнтэй ч багажаа хуваалцахгүй байхыг хүсвэл зөвхөн өөртөө зориулж багаж худалдан авч, хадгалуулан  ганцаараа ашиглах боломжтой. 

 

Мөн будагны хувьд ОХУ-ын E.MI брэндийн жирэмсэн болон хөхүүл эхчүүд ч хэрэглэж болох эко гелэн будгаар үйлчилдэг байна.  E.MI брэндийн бүтээгдэхүүн бүр нь 7-free шошготой буюу хүний биед хамгийн хортой дараах долоон орцыг агуулаагүй байдгаараа онцлог. 

  • Өндөр чанарын хуванцар
  • Нүүрсхүчлийн хий
  • Хуванцар, будаг зэргийг уусгагч
  • Хорт үнэртүүлэгч
  • Хуванцар
  • Үнэртүүлэгч бодис 

 

Сонирхуулахад энэхүү брэнд нь амьтан дээр туршилт хийхээс татгалзсан анхны хумс арчилгааны компаниудын нэг юм.

Ингэснээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орц найрлагыг гаргаж авах бүхий л шатанд ямар нэгэн амьтан дээр туршилт хийхгүй гэсэн зарчим баримтлан ажиллаж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн гаргадаг байна.

 

 

ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БОЛОХ ВЭ?

 

Энд зөвхөн хумсыг тань будаж өгөөд зогсохгүй өөрийгөө гоё сайхнаар мэдрэхэд тусална. Ажилчид болон эзэн нь бүх үйлчлүүлэгчидтэйгээ найз мэт халуун дотноор яриа өрнүүлэх гэртээ цуглаж уулзсан мэт тухтай мэдрэмж төрүүлэв. Аль нэг их дэлгүүрийн буланд суугаад хумсаа будуулаад гардаг цаг өнгөрчээ. Хумсаа будуулахаас гадна гоо сайхны бусад үйлчилгээг авах боломжтой. Үүнд: Сормуус хийх үйлчилгээ, бүтэн биеийн бариа, вакс зэрэг багтдаг тул нэг сумаар олон туулай буудах боломжтой ажээ.

Түүнчлэн та эндээс ямар нэг химийн найрлагагүй органик савангуудаас сонголтоо хийж арьсаа эрхлүүлэх боломжтой. 

 

 

Та ямар ч үйлчилгээ авахаар ирсэн бай гоо сайханч бүсгүйчүүд таныг R.O.C-ийн амтат кофе, халуун цайгаар дайлна.

 

 

БАЙГУУЛСАН ТҮҮХ

 

 

      Би салоноо гэр шиг гэгээлэг байлгах гэж хичээдэг

 

Ч.Өлзийбүрэн: Одоогоос дөрвөн жилийн өмнө сонирхлоороо салоноо нээж байлаа. Тухайн үед хумсан дээр зурах урлаг Монголд хөгжиж эхэлж байсан болохоор үүнийг цааш дэлгэрүүлье гэсэн өөдрөг сэтгэлээр ажлаа эхлүүлсэн. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн үйлчилгээний чанар сайжирсан тул хүмүүсийн хандлага их өөрчлөгдөж nail artist-уудыг  өөрөөр хардаг болжээ. Маникур хийнэ гэдэг нь  зүгээр хумс будаад өнгөрөх биш, мэдрэмж болон ур чадвар шаардсан ажил шүү дээ.  Бид эрүүл хумсийг эрхэмлэдэг учир хиймэл хумс хийдэггүй. Харин чанартай будгаар хүссэн будалтыг нь үйлчлүүлэгчиддээ санал болгодог. Манай гол онцлог бол зүгээр нэг хумс будах гэхээсээ илүү урлаг талаасаа харж, чанарт анхаардагт оршино. Мөн будаг үнэтэй байсан ч үйлчилгээнийхээ үнийг тогтвортой барих гэж хичээдэг. 

 

Бидний уриа үг:

It's not just a polish

It's an art

 

 

 

 

 

М.Саранцэцэг

Сэтгүүлч