Адал явдал эрэлхийлэгчдэд: Ердөө 39К төгрөгөөр морин аялалд хамрагдаарай!

"Red hoof camping and horse trekking" аялалын клубээс залуучууддаа хамгийн хямдаар аялах боломжийг олгож вагонтой, морьтой аялалын хөтөлбөрийг санал болгож байна.

Аялалыг  зохион байгуулагч Б.Билгүүн хэлэхдээ, "Манайх Хан Хэнтийн нуруу, Естийн халуун рашааны 6 шөнө 7 аялалыг зохион байгуулдаг. Үнийн хувьд 700 доллар. Бидний аялалыг залуучууд их сонирхдог ч өртөг өндөр, цаг хугацаа их зарцуулах төдийгүй охид бүсгүйчүүдэд явдал нь ширүүддэг. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр бага зардлаар буюу ердөө 39 мянган төгрөгөөр вогантой, морин аялалтай, байгалийн сайханд отоглон амрах боломжтой аялалыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Хорин хэдэн настангууд, дөнгөж ажлын байран дээр гарч яваа залууст үнэтэй газар очиж, олон хоногоор аялах санхүүгийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч хүнд тусдаг.  Мөн охид, эмэгтэйчүүд бөөнөөрөө хамтдаа  байгалийн сайханд амрахыг  хүсдэг ч унаа, хамгаалалт гээд маш олон асуудалтай тулгардаг тул мөрөөдлөө бодит болгож чаддаггүй.

Тэгэхээр манай аялал дээрх хүмүүст бага зардлаар, аюулгүй , найдвартай аялаж зугаалах боломжийг олгож байгаагаараа онцлог" гэсэн юм.

Маршрутын хувьд нүд алдам үзэсгэлэнт байгалтай Хан Хэнтийн нурууны бэлд отоглохдоо Улаанбаатараас Мандал өртөө рүү галт тэргээр зорчин очно. Сонирхолтой нь галт тэрэгнээс буусны дараа Таван цулын рашаан хүрж, түүнээсээ цааш мориор эсвэл морин тэргээр буудаллах газартаа очих юм. Аялалын үнэд хөтөч, ирж очих галт тэрэгний тасалбар, уналгын морь, морин тэрэг, ундны ус, тусгайлан бэлдсэн отог, түүдэг галын бүс, түлшний мод, ариун цэврийн цэг цогцоороо багтсан бөгөөд аялагчид өөрсдөө хоол хүнс, майхан мишокоо бэлдэхэд хангалттай гэнэ.  

Мөн нэг, хоёр, гурав хоносон ч төлбөрт өөрчлөлт орохгүй гэдгийг мэдэгдэхэд таатай байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг 1131-0143 болон 8835-0317 дугаараас аваарай.

Фэйсбүүк дараах хуудсаас мэдээллийг ЭНД дарж авна уу.

The Spotlight

нийтлэлч