Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, 7-р сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.
Үүний дагуу нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 7-р дугаар сарын 15-наас 7-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өглөө.