Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байсан бүсгүй бурхны оронд оджээ

 

БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн Б.Мөнхтуяа өнөө өглөө бурхны оронд оджээ.

Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад "БНСУ-аас ирж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн COVID-19 халдварын улмаас биш хавдрын эмчилгээ хийлгэж байгаад нас барсан" гэдгийг хэллээ. Тэрээр 2015 оноос хойш таван жилийн турш гурван хорт хавдартай тэмцсэн бөгөөд БНСУ-д эмчлүүлж байгаад эх орондоо ирж, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байжээ.

Талийгаачийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье!

The Spotlight

нийтлэлч