Хөл хорио сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

 

 Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, олон улсын зорчигч тээврийн агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон билээ.

Мөн Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд/ХӨСҮТ/ хийсэн дүнг хурлын үеэр танилцуулах юм байна.

2020 оны зургаадугаар сарын 29-ний байдлаар манай улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 220 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 175 нь эдгэрч ХӨСҮТ-ийн дараагийн хяналтад шилжээд байгаа юм. Харин 45 нь эмчлүүлж байгаа тухай тус төвийн захирал мэдээлсэн билээ.

The Spotlight

нийтлэлч