Усан дор ашиглах интернэт төхөөрөмжийг туршиж байна

 

 

Судлаачид усаар дамжуулан мэдээлэл илгээх чадвартай лазер болон лед гэрэлтэй “Aqua-Fi” усан дор интернэт хэрэглэхэд зориулсан системийг туршиж байна. Энэ нь радио, гэрэл, дуут дохионы тусламжтайгаар усны гүнээс мэдээлэл илгээх боломжтой юм байна. Канадын Ватерлоо болон Саудын Арабын технологи, шинжлэх ухааны их сургуулийн судлаачид энэ аргыг бий болгох саналыг дэвшүүлсэн байна.

Тиймээс тэд радиогийн wifi сүлжээний долгионоор дамжуулан битүү хамгаалалттай гар утаснаас усанд шумбагчийн агаартай баллонд байрлуулсан төхөөрөмж рүү бичлэг, зураг илгээж чадах усанд шумбагчийг хайжээ.  Түүний илгээсэн мэдээлэл хүрэх газраа очмогц хоёр мэдээлэл агуулсан тоон сан болсныг илэрхийлэх зураг, бичлэгийг лазер, гэрлийн импульс болгож хувиргах жижиг компьютерээр дамждаг байна.

 

Үүний дараа 20 гаруй метрийн зай болон 10 метрээс багагүй зайд байрлуулсан матриц ледийн гэрэлтэй зайг хамрахын тулд 520 нанометрийн лазерийн тусламжтайгаар дээш нь мэдээллийг илгээдэг аж. Үүнийг нь усан онгоцны доод хэсэгт байрлуулсан төхөөрөмж нь газрын гадаргуу дээр гарч ирсэн мэдээллийг хүлээж авдаг хүлээн авагч нь компьютер юм байна.

Энэ төхөөрөмж нь  мэдээллээ шаардлагатай газар нь хиймэл дагуул ашиглан тогтмол дамжуулдаг аж. Харилцаа холбоо, цахим төхөөрөмжийн хувийн нийгэмлэгээс нийтэлсэн судалгаанд усан дор хэрэглэдэг интернэтийн системийн мультмедиа мэдээллийг дамжуулах дээд хурд нь 2.11 mbps бөгөөд мэдээлэл дамжуулах үеэр зарцуулах хугацаа нь 1000 секунд болохыг онцолжээ. Харин “ Хатака” цахим хуудаст “Анх удаа усан дор утасгүй интернэтийг ашиглаж байгаа тохиолдол” гэж бичсэн байна. Судлаачид мэдээлэл хүлээж авах нөхцөл байдлыг сайжруулах болон усанд гэрлийн тархалтын үр дүнд дасан зохицох аргыг хайхын тулд энэ төслийг үргэлжлүүлэх саналыг тавьжээ.

 

 

Х.Оюунболд

Нийгэм соёлын албаны сэтгүүлч