BBC: Коронавирусыг эмчлэх эм батлагдлаа

 

Коронавирусын халдварын эсрэг баттай эмчилгээний аргаар дексаметазон эм шалгарлаа. Энэхүү эмийн эмчилгээний үр дүн маш сайн байгааг Их Британийн мэргэжилтнүүд онцолжээ. Мөн цар тахал дөнгөж дэгдэж байх үед энэхүү эмийг эмчилгээнд ашигласан бол  таван мянган иргэний амь насыг аврах боломжтой байсан талаар шинжээчид мэдээллээ. Дексаметазон эм нь хямд үнэтэйгээс гадна ядуу буурай орнуудад ихээхэн дэм болох онцлогтой ажээ. 

 

Оксфордын Их сургуулийн харьяа, Recovery Trial нэртэй шинжилгээний багийнхан маш олон туршилтын үр дүнд уг дүгнэлтийг гаргасан. Амьсгалын аппарат зүүх шаардлагатай байгаа өвчтөнгүүдийн амиа алдах эрсдэл уг эмийг хэрэглэснээс хойш 35% буурсан байна. Хүчил төрөгчдийн нэмэлт хангамж (Supply) шаардлагатай өвчтөнгүүдийн хувьд амиа алдах эрсдэл 20% буурсан. Уг эм нь зөвхөн хүндэрсэн өвчтөнгүүдэд буюу амьгалын хүнд хэлбэрт шилжсэн хүмүүст зориулагдсан. Дексаметазон нэртэй эм нь дэлхий даяар хүрэлцээ сайтай бөгөөд Үрэвслийн эсрэг эм гэдгээрээ их хэрэглэгддэг. Туршилтийн хүрээнд нийтдээ 2104 өвчтөнд эмийн 6 мг хэмжээтэйгээр өдөр тутам өгч байсан бөгөөд нийтдээ 10 хоногийн туршилтийн хажуугаар энгийн эмчилгээнд байсан 4321 өвчтөнтэй харьцуулахад дээрх үр дүн буюу 35, 20 гэсэн хувиуд гарсан байна.

 

Эх сурвалж: BBC агентлаг

 

The Spotlight

нийтлэлч